Санамж бичиг байгуулахаар боллоо

3 жил
Санамж бичиг байгуулахаар боллоо

“Хувийн хэвшлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж 4 удаагийн уулзалтыг зохион байгуулж төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай Дорнод аймгийн Зөгийчдийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон. Санамж бичгийн дагуу улиралд Дорнод аймгийн Зөгийчдийн холбоо 700-1000 кг зөгийн балыг Петрочайна Дачин Тамсаг ХХК-д нийлүүлэх боломж бүрдэнэ. Санамж бичгийн төслийг  Петрочайна Дачин Тамсаг ХХК-д хүргүүлээд байна.