-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн 4.2.6. “Аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлнэ” гэсэн заалтны дагуу аймгийн Засаг даргын нэрэмжит орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх “Нутгийн ирээдүй” төсөл хэрэгжүүлж байна.
-2019, 2020 онд орон нутаг нэн шаардлагатай 15 мэргэжлийн хүрээнд нийт 31 оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот сургалтын төлбөрийн тэтгэлэг эхэлснээс хойш буюу 2019-2021 онд нийт 14 оюутан орон нутагт нэн шаардлагатай Хүний их эмч, Бага эмч, Био анагаах, Багш, Сувилагч, Малын эмч мэргэжлээр суралцан төгсөж, орон нутагтаа буюу сумандаа ажиллаж байна.
Харин энэ онд шинээр орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг 14 сум, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Дорнод их сургуулийн саналыг үндэслэн 2021 оны А/381 дугаар захирамжийн дагуу 19 мэргэжлийн хүрээнд 26 оюутанг шалгаруулан гэрээ байгууллаа. Төсөлд хамрагдсан оюутнууд хүний их эмч, эх баригч, сувилагч, шүдний их эмч, багш, агрономич, сургуулийн өмнөх боловсролын багш, малын их эмч мэргэжлээр тус тус суралцан төгсөж орон нутагтаа ирж ажиллана.