Тариаланчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав

3 жил
Тариаланчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх  арга хэмжээг зохион байгуулав
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан стратегийн хүнс улаан буудайг дотоодод үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрийн түүхий эдээр 100% хангах нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн тариаланчдын зөвлөгөөнийг 4 сард цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээ цуцлагдаж “Хувийн хэвшлийг дэмжих зорилтот жил”-ийн хүрээнд 2021 оны хаврын тариалалтын чанарыг соёололтоор тоолж хүлээн авах, улаан буудайн ургалтын хугацааны мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаа.
2021 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянтүмэн сумын "Дорнын кроп" ХХК, "Дорнод шим агро" ХХК, Халхгол сумын "Халх буудайн цацал" ХХК, "Алтай агро трейд" ХХК, "Мөнх тал" ХХК, "Үйзэн тал" ХХК, "Үйзэн тал групп" ХХК, "Дорнод гурил" ХХК, "Жи Эс Агро холдинг" ХХК, "Нью Ариг Ус" ХХК-ны тариалангийн талбайд Зөвлөн туслах үйлчилгээний арга хэмжээг Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хог ургамлын секторын Эрдэм шинжилгээний ажилтан О.Ариунаа, Ургамал Хамгаалал, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тариалангийн технологийн судлалын секторын Эрдэм шинжилгээний ажилтан Д.Хишигсүрэн, Бордоо ургамал хамгааллын бодис импортлогч Агриматко ХХК, Дорнод гурил ХХК-тай хамтран зохион байгуулав.
Зөвлөмжөөр тариалангийн аж ахуйн нэгжүүд таримал ургамлын талбайд хог ургамалтай тэмцэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, хөрсний чийгийн нөхцөл байдалд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тооцох буудайн соёололтыг тоолж чанарыг тооцоолох зэрэг арга хэмжээг авч ажиллав.