Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдыг нэмэлтээр ажиллуулж байна

3 жил
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдыг нэмэлтээр ажиллуулж байна
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу агентлаг, төрийн байгууллагын зарим албан хаагчдыг аймгийн төвийн “Асралт үйлс”, “Мянган жаргалан”, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарийн дагуу нэмэлтээр ажиллуулж байна.
 
Төрийн албан хаагчид Өрхийн эрүүл мэндийн төвд харьяаллын дагуу эмчлүүлж буй иргэдийн мэдээллийг бүртгэлийг программд шивэх, гэрээр эмчлүүлж буй иргэдэд түгээж буй эмийн багцийг савлаж бэлтгэх, Өрхийн эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд хуваарийн дагуу ажиллаж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг ажлыг эмч, мэргэжилтнүүдийн зааврын дагуу гүйцэтгэж байна.
 
Аймгийн Онцгой комиссоос нэмэлтээр ажиллаж буй албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулан, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл /амны хаалт, бээлий, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис гэх мэт/-ээр албан хаагчдыг бүрэн хангаж ажиллахыг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг чиглэл болгон ажиллаж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, эмч мэргэжилтнүүд амрах чөлөөгүй ажиллаж байгаа энэ хүнд цаг үед эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, тусалж дэмжиж байгаа байгууллага, албан хаагчдадаа иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.