Аймгийн Засаг даргын нөөц сангаас эхний ээлжинд 100,0 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, Коронавируст /Covid-19/ халдварт өртөн гэрээр эмчлүүлж байгаа иргэд уушгины хатгалгаа болж хүндрэхээс сэргийлж шаардлагатай антибиотекийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 160,0 мянган төгрөгийн багц дээр нэмэлтээр олгож байна.
Мөн Дорнод аймгийн Онцгой комиссоос аймгийн Эрүүл мэндийн газарт 160,0 мянган төгрөгийн багцын задаргааг баталж, зайлшгүй байх ёстой дараахь эм, бэлдмэлийн нэр, тоо хэмжээг тодорхой болгон зааж өгөх чиглэлийг өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм. Түүнчлэн аймгийн Онцгой комисс, Засаг даргын нөөц сангаас анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хамгаалах хувцас хэрэгсэл, унааны зардалд тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.