Дорнод аймгийн ХХҮГ нь Дорнод Политехник коллежтой хамтран ажилгүй 20 иргэнд гагнуурын чиглэлээр, хилийн 0198 дугаар ангийн хүсэлтээр ажилгүйдэлд өртөж болзошгүй 25 иргэнд тогоочийн мэргэжлээр ур чадвар олгох сургалтад хамруулж хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас 8,2 сая төгрөгийг зарцуулж байнгын ажлын байраар хангасан.
Дорнод Политехник коллежтой хамтран Дэлхийн банкны санхүүжилтаар албан бус хөдөлмөр эрхэлж байгаа 54 иргэнд, үсчин гоо сайханч, оёдолын чиглэлээр мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж чадамжийн гэрчилгээ олгосон. Сургалт 2021.11.20 –с 12.05 хүртэл үргэлжилнэ.