Нийтийн орон сууцны барилгын дулаалга, гадна фасад шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна

2 жил
Нийтийн орон сууцны барилгын дулаалга, гадна фасад шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчин нөхцөл, нийтийн орон сууцны барилгын ашиглалт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд орон сууцны барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаалах ажлыг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
 
Энэ хүрээнд Хэрлэн сумын 28, 52 дугаар байрны гадна фасадыг шинэчлэх, 46 дугаар байрны дээврийг засварлах, гадна дулаалга хийх ажлын гүйцэтгэл 50-85 хувьтай хэрэгжиж байгаа юм.
 
Мөн Хэрлэн сумын 7 дугаар багийн орон сууцны 51 дүгээр байрны дулаалга, гадна фасадыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт зарлаж, өнөөдрийн байдлаар үнэлгээг хийж байна.