Дорнод аймаг 2022 оныг "Ёс зүйг дээдлэх" зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Ёс зүйн сургалтын төлөвлөгөө батлан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчдад “Харилцааны менежмент”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдөр зохион байгууллаа.Сургалтаар тус 2 агентлаг нь ажилтан, албан хаагчдынхаа харилцаа, хандлагаар судалгаа авч урамшуулан ажиллалаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Соёлмаа нар удирдан зохион байгуулав.