Аймгийн төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт арга зүйн сургалт зохион байгууллаа

2 жил
Аймгийн төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт арга зүйн сургалт зохион байгууллаа
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны тухай хууль, ЗГ-ын 2019 оны "Дүрэм батлах тухай" 33 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Дорнод аймаг 2022 оныг "Ёс зүйг дээдлэх жил" болгон зарласантай холбогдуулж төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор аймгийн нийт төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт арга зүйн цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ, холбогдох мэргэжилтэн болон сум, агентлаг, төсөвт байгууллагын 170 гаруй албан хаагч оролцлоо.
Сургалтаар 2021 оны Ёс зүйн нэгдсэн тайланг танилцуулж, 2022 оны ёс зүйн сургалтын төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, ёс зүйн зөрчил мэдээллийг нэгдсэн байдлаар гаргах арга зүйг өгч, харилцан санал солилцлоо.