Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос эхлэн чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 Олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлж MERIT төслийн дэмжлэгтэйгээр ажиллаж эхэлсэн.
2019 оны 08 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Австрали улсад төвтэй “BCert” компанийн аудитор баталгаажуулах аудит хийж өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт ямар өөрчлөлт, сайжруулалт хийсэн талаарх ISO 9001:2015 чанарын бодлогын баримт бичиг, үйл ажиллагаатай танилцаж тайланг Австрали улсын “BCert” компани руу хүргүүлэхээр боллоо. “BCert” компани нь тайланг зөвшөөрч итгэмжлэл олговол Дорнод аймгийн ЗДТГ нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага болох юм.