Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр хэрэгжиж байна.

2 жил
Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр хэрэгжиж байна.
Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр нь 2017 оноос эхлэн хэрэгжиж байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын болон мэргэжлийн зэрэг 2017 оноос хойш жил бүр тогтмол өссөн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт магистр зэрэгтэй багшийн тоо 79-өөр, Мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо, зөвлөх багш 28-аар, “Тэргүүлэх багш” 132-оор, Заах аргач багш 98-аар тус тус нэмэгдсэн.
 
Ийнхүү багш нар мэргэжлийн болон боловсролын зэргээ ахиулж байгаа нь багш нар судалгаа, шинжилгээний ажилд ахиц гарч, боловсролын чанарыг ахиулах, хоцрогдлыг бууруулахад үнэлгээ, дүгнэлт хийн, асуудлыг шийдвэрлэх болон бүтээлч чадвараа нэмэгдүүлсний үр дүн юм.
 
Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын зэргээ ахиулахад дэмжлэг үзүүлж, арга зүй, туршлагыг улс, бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Улсын хэмжээнд Дорнодын багш нарын чадвар, сурагчдын сурлагын чанараар үнэлэгдэж байна.
Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, багшийн оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн гарч байгаа тул үргэлжлэн 2021-2024 оны хугацаанд хэрэгжихээр дахин батлагдаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
 
2022 онд хэрэгжүүлэх ажлын зорилт:
1. Багшийн хөгжлийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
2. Сургалтын шинэ технологи, боловсролын цахим үйлчилгээг нэвтрүүлэх.
3. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.
4. Боловсролын гадаад, дотоод хамтын ажиллагаа, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах.