2019 оноос энэ хэрэгцээг харж, аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр эргэн төлөгдөхгүй 100 хувийн дэмжлэгээр аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан, сумдын захиалгаар тухайн орон нутагт нэн шаардлагатай 10 мэргэжлээр 100 орчим боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм.
Үүнээс 21 оюутан төгсөн, 12 сумын шинэ боловсон хүчнээр ажиллаж байна. Цаашид дутагдалтай боловсон хүчнийг сум бүрт нийгмийн болон эдийн засгийн чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэж, орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дэмжлэг авсан оюутнууд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсч, сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.