Малчдын зөвлөгөөн болж байна

2 жил
Малчдын зөвлөгөөн болж байна
Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөлтэй хамтран “Малчдын зөвлөгөөн-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, нийт сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, газрын даамал, малчдын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн төлөөлөл нийт 330 төлөөлөгч оролцож байгаа юм.
“Малчдын зөвлөгөөн-2022” нэгдсэн арга хэмжээний үр дүнд ”Мал аж ахуйг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улс, орон нутгийн салбарын бодлого, Малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага нэмэгдэж, малчдад үзүүлэх эрүүл мэндийн болон ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсаа, бэлчээрийг зохистой ашиглах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байна.