Аймгийн Засаг даргын Тамгын газраас Мерит төсөлтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын Хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан ээлжит уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүний нөөцийн ажилтнуудын хөгжил, би хэрхэн сургалтад хамрагддаг вэ зэрэг туршлага судлах, санал солилцох үйл ажиллагаа боллоо.