Зөрчил илэрсэн агуулах, ШТС-уудад хугацаатай албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна

1 жил
Зөрчил илэрсэн агуулах, ШТС-уудад хугацаатай албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна
Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/668 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй 6 аж ахуйн нэгжийн 19 агуулах, шатахуун түгээх станцуудад хяналт шалгалтыг зохион байгууллаа.
 
Аймгийн Онцгой комиссын 32 дугаар хуралдаанаар зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газарт тус тус даалгаж, хугацаандаа шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.