Өнөөдөр /2022.12.21/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2023 оны "Хөгжлийн төлөвлөгөө" болон хэрэгжих хөтөлбөрийн мэдээллийг сумдын Засаг дарга нарт цахим, танхимаар хослуулан танилцуулж үүрэг чиглэл өгөв.
1. 14 сумын Засаг дарга нар иргэд хүлээн авч уулзах өдрийг тогтмол болгох
2. Урьдчилан чиглэл өгсний дагуу Аймгийн төсвөөс цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож буй сумдад дутагдалтай байгаа /Байгаль хамгаалагч, Байгаль хамгаалагч улсын байцаагч,
Газрын даамал, Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, Тархвар зүйч/ 5 албан тушаалтны цалингийн нэмэгдлийг сумын төсөвт суулган хэрэгжилтийг хангаж ажиллах,
3. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Халхгол сумын Буйр нуур орчимд ойн зурвас байгуулах, хашаалах, сумаас санал гаргаж танилцуулах,
4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимсний модыг иргэдэд өгч тарьж ургуулах ажлыг зохион байгуулах, хаврын мод тарилтад бэлтгэх,
5. Монгол Улсын Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг сэргээх, хөгжүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хил орчмын сумд тодорхой ажлуудыг төлөвлөж, аялал жуулчлалыг дэмжсэн эвент арга хэмжээг зохион байгуулах,
6. Малчдад өвөлжилт, хаваржилтын газар олгох,
7. “Зоорь” төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ашиглалтын журам батлах чиглэлийг тус тус үүрэг болгов.