“Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллага нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онуудад хэрэгжүүлж байгаа.
Уг төслийн хүрээнд иргэдийн гамшиг эрсдэлийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх “Бэлэн бай” багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад төсөл хэрэгжиж байгаа Баянтүмэн, Баяндун, Булган, Чойбалсан, Халхгол, Хэрлэн сумын төлөөлөл оролцож байгаа юм.
Сургалт 1 дугаар сарын 18-19 ний өдрүүдэд үргэлжилнэ.