Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.02.13/ шуурхай хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан гарсан зөрүүтэй мэдээллийг арилгуулах чиглэлээр зохион байгуулсан ажил”, “Сар шинийн өнгө-2023” үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
 
1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчид болон аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Үзэсгэлэн худалдаа”-г тогтмол зохион байгуулах,
 
2. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилж хүргэх ажлыг зохион байгуулах,
 
3. Сумдын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хуваарилж өгөх ажлыг судалж зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.
1 адам және отыр кескіні болуы мүмкін
 
1 хүн зогсож, сууж, "DTV" текст зурагтай байж болно