Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг авч байна

1 жил
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг авч байна
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг урьдчилан зарлаж, нэг сарын хугацаанд цахимаар хүлээн авсан.
 
Дорнод аймгаас 35 аж ахуйн нэгж нийт 3,5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системд амжилттай баталгаажуулсан байгаа бөгөөд манай аймагт хуваарилагдсан 1,2 тэрбум төгрөгийн эх үүсвэрт багтаан дээрх төслүүдээс шалгаруулж зээл олгогдоно.
 
Аймгийн Засаг даргын санаачилгаар аж ахуйн нэгжүүдийг үе шаттайгаар сургалтад хамруулах, Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, төслийг цахим системд баталгаажуулахад дэмжиж аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ, СТСХ, Хүнс хөдөө аж ахуйн газар, ЖДҮ дэмжих төв, Мэргэжлийн холбоод, BEST төсөл, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд ажилласан юм.