Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, дараах шийдвэрүүд гарлаа

1 жил
Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, дараах шийдвэрүүд гарлаа
Энэ сарын 01-ний өдөр Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120км-т, сумын төвөөс зүүн зүгт 70км-т/ гарсан хээрийн түймэр Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамарч, унтаараахаар нийт 193 хүн, 27 автомашинтай ажиллаж байна.
 
Аймгийн Онцгой комисс 2023.05.02-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүд гарлаа.
 
1. Чойбалсан, Чулуунхороот сумдад БОЭТ-өөс эмч нарын 2 бүлэг гарч ажиллан, тухайн сумдын ЭМТ-д эмчлүүлж байгаа түлэгдсэн албан хаагчид, иргэдийг Улаанбаатар хот болон Бүсийн төв Оношилгоо эмчилгээний төвд татан авч, эмчилгээ, үйлчилгээг шуурхай зохион байгуулах.
 
2. Чулуунхороот, Чойбалсан сумдад хариу арга хэмжээ авах шуурхай 2 бүлгийг томилж ажиллуулах.
 
3. Түймрийн нөөлөгт өртсөн малчдын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.
 
4. Түймэрт өртсөн 20 гаруй өрхийн гэр, сууцны асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах.
 
5. Ой, хээрийн түймрийн нэн эрсдэлтэй бүс нутаг болох ОХУ-тай хил дагуу Баян-Уул,
Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байнгын эргүүл, жижүүрийг томилгоожуулж ажиллах.
 
6. Түймэрт өртсөн Чойбалсан суманд 10 сая төгрөг, Гурванзагал, Чулуунхороот сумдад тус тус 3 сая төгрөгийн дэмжлэгийг аймгийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөс шийдвэрлэх.