Гал түймрээс урьдчилан сэргийлэх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

1 жил
Гал түймрээс урьдчилан сэргийлэх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа.
-Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
 
-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.
 
-Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.
 
-Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулах.