Сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагын албан хаагчидтай цахим хурал хийлээ

5 жил
Сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагын албан хаагчидтай цахим хурал хийлээ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Цэргийн штаб хамтран сумын ЗДТГ-ын нийт албан хаагч, Сумын амьжиргааг дэмжих зөвлөл, Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн ажилтан, Нийгмийн даатгалын байцаагч, Төсөвт байгууллагын захирал, эрхлэгч, Нийтийн номын санч, Насан туршийн боловсролын нэгж хариуцсан албан тушаалтнуудад дараах асуудлуудын талаар мэдээлэл хийж үүрэг чиглэл өгөв.
Төрийн албаны хууль болон дагаж гарсан дүрэм журам, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захирамжлалын баримт бичиг буюу захирамж, тушаалд шийдвэр гаргах арга зүй, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрдөгдөж байгаа журмын дагуу ирүүлэх тайлангийн талаар мэдээлэл өгөх, Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтаар илэрч байгаа зөрчил, Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн гүйцэтгэлийн тайлан, Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг тайлагнах, 2018 оны 2-р ээлжийн цэрэг татлага зэрэг мэдээллүүдийн талаар цахим хурал хийлээ.