Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг жагсаалт

6 сар
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх  Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх  баримт бичгийг жагсаалт
  • СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ

    ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ

     БАРИМТ БИЧГИЙГ ЖАГСААЛТ

     

    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

    тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

    Тайлбар

    1

    Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг

    Тусгай зөвшөөрөл хүссэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг               e-business.mn  хаягаар нэвтрэн Өргөдөл нөхөн бичих цэсний Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг хэсэгт бичнэ /Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

    Жишээ нь ....... аймгийн Засаг дарга ............... танаа ........ сумын .....-р багийн ........ гудамж, байрны..... тоотод байрлах, ................. ХХК-ийн .............. оноосон нэртэй .................... -ийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл дууссан тул хуулийн дагуу шинээр олгож өгнө үү. ЗАХИРАЛ .............  гэх мэт

    2

    Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ;

     ХУР сервисийн  мэдээлэл хэсэгт аж ахуйн нэгжийн регистрийн дугаарыг  бичихэд бусад мэдээлэл нь гарч ирнэ

    3

    Улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт

    Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан  “Согтууруулах ундаагаар үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг шалгах хяналтын хуудас”-аар  дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх, 

    Аймгийн Хүнс, хөдөө аж  ахуйн газрын Улсын байцаагчаас  авна. Холбогдох дугаар: 86028118, 8586262, 99190260

    4

    Хяналтын камерийн тодорхойлолт

    Үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад зориулан Теле, хяналтын системээр тоноглогдсон, камер суурилуулсан тухай Цагдаагийн газрын тодорхойлолт  гаргуулсан байна.  /Шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас багагүй  30 хоног хадгалдаг санах ойтой байх./ аймгийн Цагдаагийн газраас авна. Холбогдох дугаар: 89515577

    5

    Галын дүгнэлт

    Тухайн үйл ажиллагааг эрхлэх ажлын байранд хийгдсэн Онцгой байдлын газраас Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулан авна. Холбогдох дугаар:88999594

    6

    Татварын өргүй тодорхойлолт

    Аймгийн Татварын газар болон  E-Mongolia цахим системээс татаж авна.  Холбогдох дугаар:70583288

    7

    Тохирлын гэрчилгээ

    аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.   Холбогдох дугаар: 70582579

    8

    Нэмэлт албан бичиг

    Аж ахуйн нэгж нь худалдааны болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй болсон өөр аж ахуйн нэгжид худалдсан болон байршил хаяг, захирлын нэр өөрчлөгдсөн  бол нэмэлт албан тоот хавсаргаж өгнө.

     

    Аж ахуйн нэгжүүд дээрх материалын бүрдлийг ханган https://e-business.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

     

     

     

    15 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

     

    15.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.

    15.10.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

    151 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ

    151.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:

    151.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;

    151.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

    151.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;

    151.1.4.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.

    151.2.Энэ хуулийн 151.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

     

     

     

     

    152 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

     тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ

     

    152.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан этгээдэд дараах баримт бичгийг хүргүүлнэ:

    152.1.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл;

    152.1.2.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

    152.1.3.Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.

    Зөвшөөрлийн тухай хууль

     

    5.3 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах

    1.Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.

    2.Энэ зүйлийн 1-д заасан шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ.

    3.Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана:

    3.1.эрх бүхий этгээдийн нэр;

    3.2.эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, он, сар, өдөр;

    3.3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

    3.4.зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр;

    3.5.зөвшөөрлийн хугацаа;

    3.6.зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

    3.7.эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.

     

    5.5 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацааг сунгах

    16.Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

    17.Энэ зүйлийн 16-д заасны дагуу зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана.

    18.Энэ зүйлийн 17-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

    19.Эрх бүхий этгээд шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор зөвшөөрлийн баримт бичигт дараах тэмдэглэлийг хийнэ:

    19.1.зөвшөөрлийн сунгасан хугацаа;

    19.2.зөвшөөрлийн дугаар, сунгасан он, сар, өдөр;

    19.3.зөвшөөрөл сунгасан эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.

    20.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 14, 15, 17-д заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор бүртгүүлнэ.

     

    ТАВДУГААР БҮЛЭГ

    ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ

     

    5.1 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

    Хэвлэх

    1.Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

    2.Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

    3.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:

    3.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;

    3.2.хуульд заасан бол улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

    /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    3.3.хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.

     

    4.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичиг буюу энэ зүйлийн 3.1, 3.3-т заасан баримт бичгийг дахин шаардахгүй.

    5.Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.