Өнөөдөр /2023.12.01/ “Хүн болох багаасаа-Спорт” хүүхдийн хөгжлийг дэмжих төсөлд хамрагдсан хүүхдүүд тайлант өдөрлөгөө хийлээ. Тус төслийн спортын төрөлд аймгийн хэмжээнд 4092 хүүхэд хамрагдаж байгаа юм.
“Хүн болох багаасаа” төслийн хүрээнд 14 суманд 27 багш, 54 дасгалжуулагч, EБС-ийн 46 багш 9000 гаруй хүүхдийг хамруулаад байна.
Дорнод аймгийн хүүхэд багачууд спортын дугуйлан, секц, спортын клубт олноороо хичээллэснээр бие бялдраа хөгжүүлж, багийн тоглолттой, эрүүл зөв дадал хэвшилд суралцаж, өсвөр үеийнхний спортын амжилтуудыг ахиулж, багийн спортын хөгжөөн дэмжих бүжгийн багуудтай болох зорилготой ширээний теннис, жиу-жицү, бокс, таеквондо, жүдо бөх, хөнгөн атлетик, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, үндэсний сур, үндэсний бөх, чөлөөт бөх, багийн спортын хөгжөөн дэмжих бүжиг гэсэн 14 төрлөөр аймгийн төв Хэрлэн суманд 2147 хүүхэд, хөдөөгийн 13 суманд 906 хүүхэд спортын сургалт үйл ажиллагаанд хамрагдаж байна.