Аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажилладаг бүх талууд болон олон нийтийн санал, зөвлөмжийг нэгтгэн, хэлэлцэх зорилготой “Дорнод аймгийн дунд хугацааны хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах” хэлэлцүүлэг эхэллээ.
Тус хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Дорнод аймгийн дунд хугацааны хөдөлмөр эрхлэлтийн стратеги боловсруулах” ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд аймгийн Татварын хэлтэст болох юм.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Ёл оролцож аймаг орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв болон судалгааны үр дүнг боловсруулах, дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Мөн энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэгтгэн бодлогын бичиг баримтаа боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэгдэж батлагдах юм.