Дорнод аймгийн хэмжээнд 172 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалт өгч байна

5 жил
Дорнод аймгийн хэмжээнд 172 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалт өгч байна

Монгол улсын Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа зохиогдож буй энэхүү шалгалт нь улс орон даяар зэрэг явагдаж төрийн  албанд ажиллах албан хаагчийн нөөц бүрдүүлэх юм.

Уг шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймагт Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа  томилогдон шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Ерөнхий мэдлэгийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, Төрийн албаны тухай хууль, эрх зүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологийн тухай асуултуудаас бүрдсэн бөгөөд 35-аас дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 19-ны өдөр Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгнө. Тус шалгалтад 20-оос дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ий өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг өгч нийт 65-аас дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх юм. Гэхдээ нөөцөд бүртгэгдсэн иргэн нь төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх юм.