Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

2 жил
Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

​Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

​Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

• Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах хаяг: Байгууллага бүрийн цахим шуудан хаяг байршуулсан.

 

 

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ /ДЭС ТҮШМЭЛ/:

№

Байгууллага

Дотоод

нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтын

 

 

 

 

 

Төрөл

Ангилал зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Байгаль орчин аялал жуулчлалын газар

 

Аялал жуулчлалын мэдээллийн төв, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

1

Гүйцэтгэх

ТЗ-9

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Аялал жуулчлалын менежер, Сэтгүүлч

-Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ