Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

7 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр (2024.05.06) “Жимсний мод тариалъя” төслийн талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай танилцуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1. “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд сумдад хуваарилсан тарьц суулгацыг иргэдэд бүрэн тараах, мод тарих аргачлалын талаар мэргэжлийн байгууллагын зөвлөмж, мэдээллээр хангаж, мод тарих ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
2. Хэрлэн сумын хэмжээнд хүрэн шороо буулгах, мод тарих нүх ухах санал өгсөн айл өрх бүрд хүрч ажиллахыг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргад, өмнө жилүүдэд тарьсан модыг энэ 7 хоногт багтаан услах ажлыг зохион байгуулахыг хариуцсан төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж байгууллагын дарга нар, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргад, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
3. Халхголын дайны ялалтын түүхт 85 жилийн ойг зохион байгуулах комисс түүхэн хөшөө дурсгалыг сэргээн засах ажлын санал боловсруулан танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, Хэрлэн сумын Засаг дарга нарт,
 
4. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссыг шинэчлэн батлуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад, наадмын талбайн тохижилтын ажлын төсвийг аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисст танилцуулахыг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргад,
 
5. Чойбалсан хотын зам дагуух ногоон байгууламжийг сэргээх ажлыг Хэрлэн сумын Засаг дарга, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргад, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад
 
6. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршоог байгуулах, газар олгох, хоршооны малчдад хөнгөлөлттэй зээл олгох зэрэг холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх, мөн сумын Засаг дарга нарыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нарт,
 
7. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
13 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад