ДОРНОД АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан, сонирхсон иргэнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлыг сонгон шалгаруулах журмыг ЭНД дарж үзнэ үү.
Нэг. Тавигдах шаардлага
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна.
1) Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
2) Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
3) Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн;
4) Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
5) Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
6) Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
7) Улс төрийн намын гишүүн бус;
8) Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
9) Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй;
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өгнө.
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу);
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар эсхүл Улсын бүртгэлийн лавлагаа;
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл (өргөдлийн хуудсыг ЭНД дарж авна уу);
- Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан хоёр хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга эсвэл захирал, тухай иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын), (Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан тодорхойлолтод тусгах агуулгын загвар энд дарж харна уу);
- Цээж зураг 2 хувь (4x3 см хэмжээтэй);
- Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
- Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
- Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичиг ("TOEIC", "TOEFL", "IELTS" олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бусад англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт эсвэл гадаад улсын их, дээд сургууль, коллежид бакалавр, магистр, докторын боловсролын зэргийн сургалтад англи хэлээр суралцаж төгссөн диплом, түүнтэй дүйцүүлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт);
- Тухайн эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл (тухайн эмнэлгийг бие даан хөгжүүлэх бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хүрэх зорилт, гарах үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг мэдээллийг тусгах);
- Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;
- Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
Жич:
- Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа буцаан өгнө.
- Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй Энд дарж танилцана уу.
Гурав. Сонгон шалгаруулалт зохион байгуулагдах газар, хаяг
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөл
Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 07 дугаар баг, Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа
Материалыг цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ.
Бүрдүүлсэн материалыг болон материалын жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж, өөрийн гарын үсэг зурсан товъёгийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө дор дурдсан ажилтанд хүлээлгэн өгч бүртгүүлнэ.
Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 07 дугаар баг, Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн В блок, 109 тоот өрөө, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б. Болорцэцэг, холбоо барих утас: 88163180
ДОРНОД АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ