Хэрлэн сум агаарын чанарын төлөв байдлын судалгаа хийлгэлээ

4 жил
Хэрлэн сум агаарын чанарын төлөв байдлын судалгаа хийлгэлээ

       Дорнод аймгийн Засаг даргын саналаар “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр” байгуулж энэ хүрээнд “Хэрлэн сумын агаарын чанарын төлөв байдлын судалгаа”-г өнгөрсөн оны 12 дугаар сард “EАCC” ХХКомпани, Дорнод аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төв хамтран гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүн, тайланг өнөөдөр хүлээн авлаа.

       Хэрлэн сумын агаарын чанарын судалгааны ажлын тайлан хэлэлцүүлэх хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат судалгааны үр дүн, тайлантай холбогдуулан холбогдох агентлагуудад үүрэг чиглэл өглөө.

      Цаашид агаарын тоосжилтын асуудал, хөрсний бохирдлын асуудал, иргэдээс санал асуулга аван хэлэлцүүлэг зохион байгуулах, уул уурхайн аж ахуйн нэгжтэй энэ асуудлаар хэлэлцэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар боллоо.