Хяналт шалгалтын ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Мал амьтны халдварт өвчин, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ. шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрсдэлийн бэлтгэл бэлэн байдлын ажлыг шалгаж байна.
2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган сумын Иргэний танхимд сумын төрийн байгууллагуудын алба хаагчидтай уулзаж, удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, биелэлтийг сумын Засаг дарга Д.Базаргүр, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэг нар танилцуулсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа сумын шуурхай штабын үйл ажиллагаа болоод шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдэлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмж өглөө.
Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Саранчимэг иргэд байгууллагуудаас ирж буй хандив, тусламжийг Монгол улсын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг үйл ажиллагаандаа нарийвчлан мөрдөж ажиллахыг зөвлөлөө.
Бүсийн төв Онцгой байдлын газрын, гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.Амарсайхан сумын мэргэжлийн ангийн багаж зэвсэглэл, хувь хүний бэлэн байдлын аранз, болон Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийг шалгаж урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өглөө.