Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй ажлын хэсэг Чойбалсан, Гурванзагал сумдад ажиллав

4 жил
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй ажлын хэсэг Чойбалсан, Гурванзагал сумдад ажиллав

Хяналт шалгалтын ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Мал амьтны халдварт өвчин, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ. шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрсдлийн бэлтгэл бэлэн байдлын ажлыг шалгаж байна.

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чойбалсан, Гурванзагал сумдад ажилласан бөгөөд Иргэний танхимд сумын удирдлага төрийн байгууллагуудын алба хаагчидтай уулзаж удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, биелэлтийг сонслоо. Ажлын хэсэгт ажиллаж буй аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Бүсийн төв Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын ажилтнууд чиглэл бүрээр хяналт шалтгалтын ажлыг хийж, засаж сайжруулах ажлууд дээр сумдад эргэн албан мэдэгдэл хүргүүлэх юм.

Бүсийн төв Онцгой байдлын газрын, гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.Амарсайхан сумын мэргэжлийн ангийн багаж зэвсэглэл, хувь хүний бэлэн байдлын аранз, болон Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийг шалгаж урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын шуурхай штабын үйл ажиллагаа болоод шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмжөөр хангах ажиллаж байна.