Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чойбалсан хотын орон сууцны 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 21, 24, 25 дугаар байрны гадна тохижилтыг сайжруулах, иргэд аюулгүй зорчих орчныг бий болгох зорилгоор 2 метрийн өргөнтэй явган хүний зам тавигдаж эхэллээ.
Ѳнѳѳдѳр /2020.05.23/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, харьяалах Засаг дарга, СӨХ-ны дарга, гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзан, газар дээр нь ажиллаж, зарим асуудалд үүрэг,чиглэл ѳгѳв.
Мөн энэ онд орон сууцны бүх байрны гадна орчныг ногоон байгууламжтай болгож зүлэг тарих ажил хийгдэх юм. Усалгаанд хэрэглэгдэх 2 гүний худаг, ус нөөцлөх савуудыг аймгийн төвийн 7 болон 9 дүгээр багуудад хийж байна.