Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудтай гурван талт гэрээ байгууллаа

4 жил
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудтай гурван талт гэрээ байгууллаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шаардлагатай мэргэжлээр их дээд, сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх гэрээг аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга, оюутан нар байгууллаа.
 
Энэ жил 14 сумын хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулан, сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нэн шаардлагатай хүний их эмч мэргэжлээр 5 оюутан, багш мэргэжлээр 3 оюутан, шүдний их эмч мэргэжлээр 3 оюутан, малын их эмч мэргэжлээр 2 оюутан, байгаль орчны чиглэлээр 1 оюутан, ОХУ-д багш мэргэжлээр 2 оюутан тус тус 100 хувийн тэтгэлгээр суралцаж төгсөх юм.
Тэтгэлэг авсан оюутнууд МУ-ын магадлан итгэмжлэгдсэн дотоод, гадаадын их дээд сургууль амжилттай суралцаж төгссөний дараа тухайн сумандаа ирж, тогтвор суурьшилтай ажиллан, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллана.