Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээлээ

1 сар
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зарим спорт заал, бялдаржуулах төвийг нээлээ
Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 01-р сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрээр:
1.СПОРТ ЗААЛ: Аймгийн Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эхний ээлжинд Биеийн тамир, спортын газар, Хүний хөгжлийн ордон, Дорнод Их сургууль, МСҮТ, Дорнод Политехник коллежийн спорт заалны үйл ажиллагааг нээж
- Өдөр бүрийн 10.00-22.00 цагийн хооронд
- Нэг ээлжиндээ 20-иос илүүгүй хүнтэйгээр
- Тоглолтын ээлж хооронд 30 минутын туршид агаар сэлгэх
- Ээлж солилцох бүрт заал, бөмбөгийг халдваргүйтгэх
- Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тэмдэглэж, бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлэхийг удирдлагуудад нь даалгалаа.
2.БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ; Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн Өргөн, Castle фитнесс клубуудын үйл ажиллагааг нээж:
- Нэг ээлжинд 10-аас илүүгүй хүнтэйгээр
- 2 цаг тутамд танхим болон тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэн
- Үйлчлүүлэгчийн биеийн халууныг тэмдэглэн бүртгэл хөтлөх шаардлагуудыг хэрэгжүүлж ажиллахыг бялдаржуулах төвүүдийн удирдлагуудад даалгалаа.
3. Спорт заал, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд болон Хэрлэн сумын ЗДТГ-аас хяналт тавьж ажиллана.

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар