Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд 7 хоног бүрийн Пүрэв гарагт цахимаар 14 сумын удирдлага, Онцгой комисс, мэргэжлийн анги, төсөвт байгууллагын удирдлагуудыг мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.
Өнөөдөр /2021.01.29/ -ийн сургалтаар БОЭТ-ийн тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ч. Оюунтунгалаг, ЭМГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Б.Гантуяа нар гэрийн тусгаарлан ажиглалт, давтан шинжилгээ авах ажлыг зохион байгуулах, PCR шинжилгээний сорьцыг хэрхэн аюулгүй хадгалан тээвэрлэх зэрэг чиглэлээр зөвлөн туслах заавар зааварчилгаа өглөө.