Аймгийн мэргэжлийн хяналтын газар ариутгалын ухаалаг хаалгыг ашиглаж байна

3 жил
Аймгийн мэргэжлийн хяналтын газар ариутгалын ухаалаг хаалгыг ашиглаж байна
Өнөөдөр /2021.02.05/ аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Алтансүх нар Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж, тус байгууллагын хамт олонтой уулзан, аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцаж цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэлийг өглөө.
 
Тус байгууллага 2021 оны зорилтоо “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналтын жил” болгон зарлаж, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд,шинэлэг ажлыг нэвтрүүлж, өдөрт 2000 хүнийг бүртгэх хүчин чадалтай гар ариутгах, халуун хэмжих, халдваргүйжүүлэх горимоор ажилладаг “Ухаалаг ариутгалын хаалга” суурилуулсан байна.
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
1 хүн, сууж байна, зогсож байна болон дотор гэх мэтийн зураг байж болно
1 хүн, дэлгэц болон утас гэх мэтийн зураг байж болно