“Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдааны удирдамж

10 сар
“Англи хэлтэй Дорнодын хүүхдүүд” цахим уралдааны удирдамж

ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН

ХЭЛТСИЙН НЭРЭМЖИТ “АНГЛИ ХЭЛТЭЙ ДОРНОДЫН ХҮҮХДҮҮД”

ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 88 дугаар тогтоолоор батлагдсан “Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг бүтээлчээр хөгжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.   

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид

Хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 29 хүртэл

Хамтран зохион байгуулагч: Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар

 

Уралдааны зохион байгуулалт:

  1. Англи хэлээр хүүхдийн шүлэг унших /1-5-р анги/
  2. Англи хэлээр хүүхдийн шүлэг унших /6-7-р анги/
  3. Англи хэлээр хүүхэлдэйн кинонд дуу оруулах /8-9-р анги/
  4. Дорнод аймгийн түүхэн дурсгалт газрын талаар англи хэлээр танилцуулах /10-12-р анги/

 

Уралдаанд тавигдах шаардлага:

  • Сурагчид дээрх төрлүүдээр бүтээлээ 3-5 минутын бичлэг хэлбэрээр бэлтгэн оролцоно.
  • Бичлэг дуу дүрсний чанарын шаардлага хангасан байх
  • Англи хэлний дуудлага зөв, цэвэр байх
  • Бүтээлийн утга санааг бусдад ойлгомжтой хүргэж буй байдал зэргийг харгалзан дүгнэнэ

Уралдааны шалгаруулалт:

  • Сурагчдын бүтээлийг Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн dornodnbh@dornod.gov.mn хаягаар 2021 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд хүлээн авна.
  • Бүтээлийг “Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс” фэйсбүүк цахим хуудсанд байршуулна. Тухайн бүтээлийн цахим хуудсанд хандалт авсан /like, share, comment/ тоог шалгаруулалтын нэг үзүүлэлт болгоно.

Шагнал:

  • 1-р байр: Уралдааны 4 төрөлд тус бүр нэгийг шалгаруулна.

“Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах англи хэлний зуны сургалтад 100% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, 100.000 төгрөг

  • 2-р байр Уралдааны 4 төрөлд тус бүр нэгийг шалгаруулна.

“Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах англи хэлний зуны сургалтад 50% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, 80.000 төгрөг

  • 3-р байр Уралдааны 4 төрөлд тус бүр нэгийг шалгаруулна.

“Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах англи хэлний зуны сургалтад 20% үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, 50.000 төгрөг

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

 

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар