Батлан хамгаалах яам, аймаг нийслэлийн /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Цугларалтаар Батлан хамгаалах яам 2020 онд хийсэн ажлаа дүгнэн 2021 оны зорилго, зорилтыг танилцуулж, үүрэг даалгавраар ханган Батлан хамгаалах сайдын 2016 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг шалгаж, үнэлэх журам”-ын дагуу 2020 онд ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний цэргийн штабуудыг шалгаруулан Батлан хамгаалах сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/40 тушаалаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дэд хурандаа, О.Ганзориг даргатай цэргийн штабын хамт олон 2020 оны ТЭРГҮҮНИЙ цэргийн штабаар шалгарсан байна тус цэргийн штаб нь гурван жил дараалан тэргүүний штабаар шалгарч байгаа юм.