Сумдад цахимаар үүрэг, чиглэл өглөө

3 жил
Сумдад цахимаар үүрэг, чиглэл өглөө
/2021.03.12/ аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Алтансүх, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа, Бүсийн төв ОБГ-ын БШУЗМТ-ийн дарга, хошууч Б.Цогтбаяр нар сумдын Онцгой комиссын дарга, гишүүд, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт цаг үеийн болон аймгийн Онцгой комиссын 23 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүдтэй холбоотой үүрэг чиглэл, зөвлөмжийг өглөө.
 
Үүнд:1.Сумдын багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулахтай холбогдуулан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийг чанд мөрдөн ажиллах.
2. Аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “Ноолуурын худалдан авалтын зохицуулах тухай” 16 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах.
3. Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай” 17 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах.
4. ЕБС-ийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор багш, сурагчдыг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллах.
5. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын нөхцөл байдлын үед бусад төрлийн гамшигт нөхцөл үүсэхээс бүрэн урьдчилан сэргийлж, гал түймэр, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын сэг зэмийг устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.
May be an image of one or more people and screen