Нийгмийн бодлогын хэлтэс

Ажлын чиг үүрэг:

  1. Аймгийн нийгмийн хөгжпийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, удирдлагыг нийгмийн салбарын мэдээллээр тогтмол хангах,
  2. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн жилийн төлөвлөгөөний холбогдох саналыг боловсруулах, хэрэгжилтийн тайланг хугацаанд нь гаргах,
  3. Аймгийн Засаг даргын сум, байгууллагад ажилласан тэмдэглэл, ажил төрлийн хурал цуглаанд хэлсэн үг, албан тушаалтанд өгсөн холбогдох үүргийн биелэлтэнд хариу мэдээлэх,
  4. Төсвийн Ерөнхийлөн захирагч буюу салбарын сайдтай байгуулсан аймгийн Засаг даргын гэрээ болон аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан батламжаас өөрийн салбарт холбогдолтой заалтуудын хэрэгжилтийг хангах, тайлагнах,
  5. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг зохион байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх,
  6. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажлыг зохион байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх,
  7. Ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах талаарх бодлого зорилтыг хэрэгжүүлэх,
  8. Хүн ам зүйн үзүүлэлтийг сайжруулахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих,
  9. Аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих,
  10. Гэр бүлийн болон хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих,
  11. Ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, оюутан, өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжил, хамгааллын бодлогын хүрээнд төлөвлөлт хийх, хөтөлбөр, төсөл боловсруулж батлуулах, хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх, үнэлгээ дүгнэлтэнд үндэслэн удирдлагаас шийдвэр гаргуулах,
  12. 3алуучуудын хөгжил, оролцоог хангах талаар төрийн бодлого, хөтөлбөрийн талаар санал боловсруулах, батлагдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн салбар нэгжийг зохицуулалт, арга зүйгээр хангаж, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх,
  13. Нийгмийн түншлэлийн бодлого боловсруулж, Иргэний нийгмийн байгууллагын уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх, үүнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллах,
  14. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн санал боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэх, тайлагнах,
  15. Эх, эцэг хүүхэддээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, хүнийг хүйсийн шинжээр үл ялгаварлах үзэл, зан үйлийг өөрсдийн үлгэр дууриал, гэр бүлийн хүмүүжлээр олгох ажлыг салбар, орон нутгийн онцлог, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах,
  16. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай тайланг Жендэрийн үндэсний хороонд хуульд заасан хугацаанд хүргүүлэх,
  17. Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, харъяа агентлаг, байгууллагуудыг бодлого арга зүйн удирлагаар хангах,
  18. Аймгийн боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, биеийн тамир, спортын хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх,
  19. Аймгийн эрүүл мэндийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх,
  20. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааг зохион байгуулах,
  21. Орон нутгийн салбар нэгжийг зохицуулалт, арга зүйн удирдлагаар хангаж холбогдох байгууллагын уялдаа холбоог хангах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх

 №

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих утас

Цахим шуудан

1

Б.Нарангэрэл

Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

7058-3548

 

2

О.Ганчимэг

Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн

7058-2055

e.ganchimeg@dornod.gov.mn

3

Г.Төмөрчулуун

Хөдөлмөр, хүн ам зүй, ахмадын бодлого хариуцсан мэргэжилтэн

g.tomorchuluun@dornod.gov.mn

4

 

Эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

5

Т.Ичинхорлоо

Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

t.ichinhorloo@dornod.gov.mn