Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

4 долоо хоног
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

- Монгол улсын Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулинд төрийн албанд орж ажиллах иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ордог байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар ерөнхий шалгалт болон тусгай шалгалтыг өгдөг болсон.

 Төрийн албаны хуульд заасны дагуу ерөнхий шалгалтын бүртгэлийн улсын хэмжээнд  зарлаж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 09:00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд улс, орон даяар цахимаар бүртгэл явагдах юм.

Цахим бүртгэл нь төрийн албанд орж ажиллах хүсэлтээ иргэн хаанаас хандан бүртгэлд хамрагдах давуу боломж бий болсон.  

Ерөнхий шалгалт болон тусгай шалгалтын ялгаа

 
- Өмнөх Төрийн албаны хуулийн хэрэгжилтээр төрийн жинхэнэ албаны шалгалтыг өгч байсан. Тодруулбал Боловсрол, мэргэжил, ажлын туршлага шаарддаг байсан бол ерөнхий шалгалт нь төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдах боломжтой шалгалтад тэнцсэн иргэн 3 жилийн хугацаатай нөөцөд байна.

Харин тусгай шалгалт гэдэг нь нөөцөд орсон иргэн боловсрол, мэргэжил, туршлага таарч байгаа иргэн тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тухайн албан тушаалд шууд томилогдох боломж бүрдэж байна.

Ерөнхий шалгалтад орохын тулд дараах болзол хангасан байна

 
1.Монгол Улсын иргэн байх
2.Дээд боловсролтой байх
3.Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
4.Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
5.Цэргийн алба хаасан байх
6.Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
7.Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
8.Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой. Эдгээрийг хангаж буй иргэн бүр дээрх шалгалт өгөх болзлыг хангаж байна гэж үзнэ.

Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж байгаа иргэд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдээс бүртгэлээ дутуу хийх, төлбөрөө төлж  баталгаажуулаагүй тохиолдол их гарч байсан. Төлбөр төлөгдөж код ирсний дараа бүртгэл баталгаажсан байх тул үүнд анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын Төрд ажиллахаар шийдэн Төрийн албаны шалгалтад оролцох хүсэлтэй иргэдэд зориулж Төрийн албаны зөвлөлөөс цахим ном, сорилыг бэлтгэн  өдөр бүр шинэчлэж байгаа тул иргэд бие даан суралцах боломж нээгдэж байгаа.

Иргэд Төрийн албаны Ерөнхий шалгалтын зарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас авах боломжтой. http://csc.gov.mn/, http://dornod.gov.mn/

Мөн шалгалтад бэлтгэгчдэд зориулж  facebook цахим “Дорнод аймаг Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдийн групп” хуудсаар холбогдох мэдээлэл гарын авлага тухай бүр нийтэд мэдээлж байна.

            Өмнө бүртгүүлсэн  иргэд дахин бүртгүүлэхэд мэдээлэл нь байгаа тул төлбөрөө төлөөд, өөрийн мэдээллээ илгээх дарахад бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалтад та орсон байх болно.

Ерөнхий шалгалтад орж байгаа иргэддээ амжилт хүсье.

Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл

Нээлттэй ажлын байр
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар