Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн тайланг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Саранчимэг, 2022 оны 1-8 дугаар сарын Нийгэм, эдийн засгийн мэдээллийг аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар нар тус тус танилцууллаа.
Цаг үеийн асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Аймгийн Засаг даргын А/501 дугаар захирамжаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх аймгийн дэд хороодын ажлын хэсгийн дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг танилцуулж хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдуулж боловсруулах
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агентлагуудыг 10-р сарын 7, 8-ны өдрүүдэд мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, мод тарих ажилтан албан хаагчдадаа чөлөө олгох,