Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүний эрхийн мэдлэг” сэдэвт сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төвийн 8 сургууль, 13 сумын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нар оролцов.
Уг сургалтаар “Хөдөлмөрийн тухай хууль”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн талаарх мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.