Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга, албан хаагчид сумдын төсөвт байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, албан хаагчид зэрэг 400 гаруй төрийн албан хаагчид оролцож байгаа юм. Энэ хүрээнд зургаан чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Үүнд :
1. Хүнд суртал, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх
2. Авилгаас урьдчилан сэргийлэх
3. Улс төрийн нөлөө, оролцоо
4. Нийгмийн баталгаа сургалт хөгжлийн орчин нөхцөл
5. Ил тод байдлыг нэмэгдүүлэх
6. Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт сэдвээр санал солилцон авах арга хэмжээ шийдвэрлэх гарц гаргалгааны талаарх саналуудаа нэгтгэлээ.