Туулах чадвар сайтай автомашиныг 5 суманд хүлээлгэн өглөө

6 сар
Туулах чадвар сайтай автомашиныг 5 суманд хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн малчдад тусламж , үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын ЗДТГ-т автомашин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн дагуу Дорнод аймагт туулах чадвар сайтай
 
- Ford Ranger-1
- Suzuki Jimny -3
- Bongo-1 автомашин тус тус сумдад хуваарилагдаж ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Халхгол, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Чулуунхороот сумдад хүлээлгэн өглөө.
 
Дээрх сумдын Засаг даргын тамгын газар сумын Онцгой комисс болон зудын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ мал эмнэлгийн холын дуудлага зэрэгт ашиглах юм.
3 хүн, автомашин, арын толь ба жийп нарын зураг байж магад