Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

7 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр (2024.04.01) “ХАБЭА-н сарын аян”, “Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд байгууллагын албан хаагчдад болон иргэдэд “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг сурталчлан таниулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулахыг нийт байгууллагын дарга нарт,
 
2.Нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд үзлэг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг томилон ажиллуулахыг Хэрлэн сумын Засаг дарга, Хэрлэн сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлд,
3.Хэрлэн сумын хэмжээнд их цэвэрлэгээний сарын аян өрнүүлж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулан үр дүнтэй зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг даргад,
 
4.Хөрс, орчны бохирдлоос сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сумын хэмжээнд зохион байгуулахыг нийт сумын Засаг дарга нарт, зөвлөн тусалж, хяналт тавьж, мэдээллийг дараагийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад,
 
5.Хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хуурайшилтын үе өнгөртөл зохион байгуулах, байгаль орчны чиглэлийн байгууллагуудыг сумдад ажиллуулах, эрсдэл бүхий газруудад хээрийн харуулын цэг ажиллуулах, аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг дараагийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
6.Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын суурь өнгийг хуулийн дагуу өөрчлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг аймгийн Орон нутгийн өмчийн газар, Автотээврийн төв ТӨҮГ-ын Дорнод салбарын дарга нарт, энэ талаарх ажлын мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулахыг Автотээврийн төв ТӨҮГ-ын Дорнод салбарын даргад тус тус үүрэг болгов.
1 хүн ба "oA VISSONIC" гэсэн бичвэр нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
5 хүн ба "® VISSONIC VISSONIC" гэсэн бичвэр нарын зураг байж магад
10 хүн нарын зураг байж магад