Аймгийн Онцгой комисс сумдын Онцгой комиссыг тогтмол мэдээ мэдээллээр шуурхай ханган ажиллаж байна

3 жил
Аймгийн Онцгой комисс сумдын Онцгой комиссыг тогтмол мэдээ мэдээллээр шуурхай ханган ажиллаж байна
Аймгийн Онцгой комисс сумдын Онцгой комиссыг чиглэл чиглэлийн мэдээллээр хангах сургалтыг цахимаар зохион байгууллаа.
 
Өнөөдөр /2020.01.07/ цахим хуралд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар,аймгийн Онцгой комиссын Дотоод хяналт шалгалтын бүлэг цаг үеийн нөхцөл байдал, дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудал, зөвлөмж мэдээллийг өгч ажиллалаа.
 
Мөн аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн баталгаат бус замаар нийслэл Улаанбаатар хот руу зорчих, Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх зөрчил удаа дараа гарч байгаа нь коронавируст халдвар /Сovid-19/ тархалтыг нэмэгдүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох зорилгоор Сүхбаатар аймаг, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүргүүдийн Онцгой комисстой хамтран зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооход хамтран ажиллах хамтарсан журам гарсныг сумдын Онцгой комисс чанд мөрдөн ажиллах, иргэдийн мэдээллийг үнэлж худалдан авах, жижиг ачаа тээврийн үйлчилгээг “Монгол шуудан”-ийн газраар дамжуулан аймаг, хотруу явуулахыг иргэддээ мэдээлэх зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.