“Орон сууц болон үйлдвэр, үйлчилгээний барилгын орчны тохижилтын журам”-д САНАЛ АВЧ БАЙНА

3 жил
“Орон сууц болон үйлдвэр, үйлчилгээний  барилгын орчны тохижилтын журам”-д САНАЛ АВЧ БАЙНА

ОРОН СУУЦ БОЛОН ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

БАРИЛГЫН ОРЧНЫ ТОХИЖИЛТЫН ЖУРАМ

 

Нэг. Үндэслэл

Нийтийн орон сууц болон үйлдвэр үйлчилгээний барилгын орчны нутаг дэвсгэрийн тохижилтыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, үйлчлүүлэх нөхцлийг хангах харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Зорилго

Орон сууцны барилга болон орон сууцны хотхон, хорооллын орчны тохижилтыг орчин үеийн хотхон хорооллын тохижилтын жишигт хүргэх.

 

Гурав. Орон сууцны барилга болон орон сууцны хотхон, хорооллын гаднах орчны тохижилтыг дараах заалтуудын дагуу хийнэ.

  • Шинээр баригдах орон сууцны барилга болон хотхон, хорооллын газрын нийт талбайн 30-аас доошгүй хувьд орчны тохижилт хийнэ. Үүнд:
  1. Орчны цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж
  2. Бага, дунд насны хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын ил талбай
  3. Явган хүний зам
  4. Гадна гэрэлтүүлэг, камержуулалт
  5. Амрах орчны төхөөрөмж /урт сандал, хашлагат элс, сүүдрэвч/
  6. Авто машины зогсоол
  7. Авто замын орц, гарц
  8. Cтандартын шаардлага хангасан хогын цэг
  9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлага хангасан төлөвлөлт хийнэ.
    • Цэцэрлэгжүүлэлтийг хийхдээ тухайн орон сууцны 1 өрх тутамд 2 мод байхаар тооцож мод тарьсан байна. Мөн барилгын орчинд нийт барилгажилтын суурийн талбайтай дүйцэхүйц талбайд зүлэгжүүлэлтийг хийнэ.
    • Бага, дунд насны хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж бүхий талбай, биеийн тамирын ил талбай хийнэ.
    • Явган хүний замыг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж иргэд эорчих гол хэсгүүдэд 2м өргөнтэй замыг үл хальтрах материалаар хийнэ.
    • Орон сууцны барилгын гадна талд гэрэлтүүлэг хийнэ. /Зураг төсөвт ямар гэрэлтүүлэг тавихыг тухайн орчин, зай хэмжээ, барилгын дизайнд тохируулан төлөвлөж өгнө./
    • Орон сууцны барилгын 30 өрхийн дунд 1-ээс доошгүй тооны тус бүр 12м2-аас доошгүй хэмжээ бүхий сүүдрэвч байхаар тооцно.
    • Авто машины зогсоолыг “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4-р хавсралтын 1.7 дах заалтыг баримтлана. Авто зогсоолыг барилгын орцон талд төлөвлөхгүй бөгөөд хотхон, хорооллын дундах туслах замаас тусдаа бие даасан байгууламж байна.
    • Орон сууцны барилга болон хотхон, хорооллын доторх авто замын орц гарцыг төв болон туслах замтай 2 урсгал бүхий хатуу хучилттай авто замаар холбоно.

 

Дөрөв. Шинээр баригдаж буй болон одоо ашиглагдаж байгаа үйлдвэр, үйлчилгээний барилгын гадна орчны тохижилтыг дараах заалтын дагуу хийнэ.

4.1 Үйлчилгээний барилгын газрын нийт талбайн 30-аас доошгүй хувьд орчны тохижилт хийнэ:Үүнд:

  1. Орчны цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж
  2. Явган хүний зам
  3. Гадна гэрэлтүүлэг, камержуулалт, хогийн сав.
  4. Авто зогсоол.
  5. Авто замын орц, гарц, туслах зам

4.2 Тухайн үйлдвэр, үйлчилгээний төвийн орчны нутаг дэвсгэрийн тохижилтын талбайн 15-аас доошгүй хувьд зүлэгжүүлэлт, үлдэх 15 хувьд мод, бут, сөөгийг холбогдох стандарт норм дүрмийн дагуу суулгах замаар цэцэрлэгжүүлэлт хийнэ. /Зүлэг, мод бут сөөгийг тухайн байгууллага арчилж ургуулж тордоно./

  • Явган хүний зам, үүдний шатыг үл хальтрах материалаар хийнэ.
  • Үйлдвэр, үйлчилгээний барилгын гадна талбайд гэрэлтүүлэг хийнэ. /Зураг төсөвт ямар гэрэл тавихыг тухайн орчин, зай хэмжээ, барилгын дизайнд тохируулан төлөвлөж өгнө./
  • Орчны тохижилтын талбайн 50-иас доошгүй хувьд авто зогсоол төлөвлөнө. Авто зогсоол нь авто замаас тусдаа бие даасан байгууламж байна.
  • Авто зогсоолыг төв болон туслах замтай 2 урсгал бүхий хатуу хучилттай авто замаар холбоно.
  • Шинээр төлөвлөж байгаа болон одоо үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, үйлчилгээний төвийн барилгад хашаа хайс барихгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлага хангасан төлөвлөлт хийнэ.

 

Тав. Хяналт тавих

  • Аймгийн Ерөнхий архитектор барилгын зураг төслийг эцэслэн батлахдаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, өндөржилт, зам талбай, үер уснаас хамгаалах ус зайпуулах суваг шуудууг тусгасэн эсэхэд хяналт тавина.
  • Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын угсралтын ажпыг хийхдээ “Авто зогсоол” БНбД 21-05-10, “Барилгын орчны тохижилтын ажил” БНбД 3.01.06-90, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009-ийг баримталж, хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Замын цагдаагийн тасаг хяналт тавина.
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламж барих, өргөтгөх үед зам, талбайн доогуур инженерийн шугам сүлжээ шинээр тавих, засварлах шаардлагатай болсон тохиолдолд тухайн орчны нөхөн сэргээлтийн стандарт, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө.
  • Барилгын ажил гүйцэтгэх явцад тухайн орчны бусад байгууламжын эвдэж гэмтээсэн бол тус байгууламжийг сэргээн засварлаж хүлээлгэн өгнө.
  • Барилга ашиглалтад хүлээж авах комисс (ажлын хэсэг) журмын дагуу гадна тохижилт хийсэн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авна.

 

Зургаа. Хэрэгжилтийг дүгнэх.

  • Энэхүү журмын хэрэгжилтийн биелэлтийг Хот байгуулалтын зөвлөлөөр жил рийн эцэст хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгнө.