Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж бэлтгэл ажлыг хангах чиглэлээр агентлагийн удирдлагууд санал солилцож байна

2 жил
Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж бэлтгэл ажлыг хангах чиглэлээр агентлагийн удирдлагууд санал солилцож байна
Өмнөх жилүүдэд манай аймаг жилд дунджаар 20.000-30.000 ширхэг, хамгийн дээд тал нь 75.000 ш мод тарьж байсан бол 2022 оны хаврын мод тарилтаар 158.700 гаруй модыг тариад байна.
 
Өнөөдөр болсон хуралдаанаар агентлагийн удирдлагуудаас
- Харуул хамгаалалт багатай газар хайлаас болон улиасыг тарих
- ЕБС-ийн сурагчдад эко боловсролыг практик дээр олгох
- Мод услах усалгааны танк байгуулах
- Гоёлын модны үр цуглуулах
- Нарс, монос, үрлийн модны үрийг түүж бэлтгэх
- Мод үржүүлгийн газрыг дэмжлэг үзүүлж байгуулах
- Мод тарих багаж хэрэгслийг шинэчлэн бэлтгэх
- Байгууллага бүрээс 1 нэг ажилтныг сургах
- Нисэхийн зам дагуу модны хашааг чангалж засах
- Ямар байршилд ямар нэр төрлийн мод тарьж ургуулбал тохиромжтой эсэхийг судлах зэрэг асуудлыг дэвшүүлэн санал солилцож байна.
 
Дээрх саналуудтай уялдуулан Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Алтансүх
 Хэрлэн сумын Ялалт талбай, зам дагуу болон голын татам, булаг шандын эхэд мод тарих бол тарьц суулгацыг үнэгүй олгох
 Байгууллага бүрээс 1 нэг ажилтныг “Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ”-ын мод үржүүлгийн талбай дээр дадлагажуулах ажил зохион байгуулах
 Мод тарих боломжтой байршлуудыг тодорхойлох
 Нисэхийн зам дагуу тарьсан моднууд 5 жил болоход ургахгүй байгаа байдал нь усалгаа, хөрс, арчилгаа эсвэл бусад ямар шалтгааны улмаас ургахгүй байгаад аймгийн МХГ, БОАЖГ, Хэрлэн сумын Байгаль орчны байцаагч нар мэргэжлийн дүгнэлт гаргаж танилцуулахыг чиглэл болголоо.